Үйл ажиллагаа
Соёл, тоглоом, урлалын бүсүүд
Сур харваа
Хөтөлбөрт Буриад сур, үндэсний сурын харваа болон үзэгчдэд зориулсан тэмцээнүүд багтсан. Сурын талбайд 08/21-08/23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Үндэсний спортШагайн харваа
08/22-нд төв талбайд, 08/23-нд сурын талбайд өсвөрийн шагайн харвааны тэмцээн хөтөлбөрт орсон. Талбайн эцсийн байрлалыг зохион байгуулагчийн final зураглалтай тулгана.
Үндэсний спортҮндэсний бөх
08/22-нд өсвөрийн болон сонирхогчдын барилдаан, 08/23-нд улс, аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан төв талбайд болно.
Соёлын өвАймаг, нийслэлийн отог
Фестивалийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулж, аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчдын үзүүлбэрүүдийг өдөр бүр толилуулна.
Үзэсгэлэн худалдааУламжлалт идээ, ундаа
Уламжлалт хоол, идээ ундааны үзэсгэлэн худалдаа 09:00-19:00 цагт үргэлжилж, идээ ундааны соёлын танилцуулга, амталгаа, уралдаан, тэмцээн зохион байгуулагдана.
Үзэсгэлэн худалдааУламжлалт гар урлал
Гар урлал, үндэсний дээл хувцасны үзэсгэлэн, танилцуулга, худалдаа болон загварын үзүүлбэрүүд хөтөлбөрт багтсан.
Үндэсний спортМорьт харваа
2026 оны хөтөлбөрт морьт харваа багтсан. Энэ төрөл нь Нүүдэлчин фестивалийн олон улсын спортын онцлох хэсгүүдийн нэг юм.
Тайзны хөтөлбөрӨвлөн уламжлагчдын тоглолт
Нүүдэлчин их тайз болон бага тайзанд бүсүүдийн, Улаанбаатар хотын, Монгол туургатны, шилдэг өвлөн уламжлагчдын нэгдсэн тоглолтууд болно.
Лекц, хуралСоёлын өв ба шинжлэх ухаан
Соёлын өвийн хүрээнд эрдэмтэн, судлаачдын лекцийн цуврал болон Монгол, Италийн бэлчээрийн мал аж ахуйн ертөнцийн тухай олон улсын эрдэм шинжилгээний бага хурал багтсан.